Орон сууцын зээлд 12803 иргэн нэмж хамрагдана

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын мэдээнээс харахад өнгөрсөн долоо хоногийн байдлаар өмнө олгосон ипотекийн зээлээс 792.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16750 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 474.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 793.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12803 иргэнд 739.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ