Орон сууцны зээлийн багцыг үнэт цаасжуулах ажил эхэллээ
Саяхан орон сууцны ипотекийн зээлийн хоёрдугаар үе шатыг үргэлжүүлэхээр нэгэн гэрээг Монголын ипотекийн корпораци байгууллаа.
Монголын ипотекийн корпораци болон “МИК Актив нэг” ХХК арилжааны есөн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Өнгөрсөн хугацаанд МИК, Монголбанк, арилжааны банкуудын хамтын ажиллагааны үр дүнд иргэдэд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгосон. Энэ удаад “МИК” болон “МИК Актив нэг” ХХК, арилжааны банкуудтай орон сууцны зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээлээс бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллахаар болж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд иргэдэд олгосон орон сууцны зээлийн багцыг үнэт цаасжуулах ажил ийнхүү албан ёсоор эхэлж байгаа юм. Энэ дагуу эхний ээлжийн зээлийн багцыг үнэт цаасжуулах ажлын 90 хувийг Монголбанк хариуцан ажиллаж байгаа бөгөөд үлдсэн 10 хувийг арилжааны банкууд худалдан авч,энэ нь нийт 322.9 тэрбум төгрөг болж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ