“Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг болно
Уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлохоор “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг ирэх сарын 15-нд зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлгийг үндсэн зорилго нь одоо УИХ-аар хэлэлцэгдэн батлагдах гэж буй “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг” болон бусад хууль эрхзүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийн талаар ярилцах ажээ.
Мөн хэлэлцүүлэг “Хөгжлийн стратегийг тодорхойлох”, “Салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх”, “Урт хугацаанд уул уурхайн салбарын эрхзүйн орчны тогтвортой байдлыг хэрхэн хангах” гэсэн гурван хэсгээс бүрдэх юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ