Монголбанк 10.5 сая ам.доллар худалдан авчээ
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 10.5 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк 1630.03 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.5 сая ам.доллар худалдан авчээ. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 4.0 сая юань худалдан авах санал ирж, Монголбанк оролцоогүй байна. Өчигдөр банкууд своп хэлцэлээр ам.доллар худалдан авах, форвард хэлцэлээр ам.доллар худалдах санал тус тус ирүүлж, Монголбанк 35 сая ам.долларын своп хэлцэл хийжээ.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ