“Самурай” бондыг амжилттай арилжлаа
Монгол Улсын Хөгжлийн банк өчигдөр Япон улсын зах зээл дээр “Самурай” бондыг амжилттай арилжаалав. “Самурай” бондын хугацаа 10 жил, хүү нь 1.52 хувь байх аж. 30 тэрбум иен нь 600 орчим сая ам.доллартай тэнцэж байгаа юм байна.
“Самурай” бондын хөрөнгийг Япон, Монгол хоёр улсын хамтарсан томоохон дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалтын төслүүд болон газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг үйл ажиллагаанд ашиглахаар зорьж байгаа. Түүнчлэн “Самурай” бондыг амжилттай арилжаалсны дараа ам.долларын ханш огцом буурч эхэлсэн зэрэг таатай мэдээлэл байгаа юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ