“Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт 370 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ
Аж үйлдвэрийн салбарын 30 гаруй хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд энэ оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 370 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байгаа ажээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын мэдээлснээр төвлөрүүлсэн орлого дээр нэмж 66 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгөхөөр ажиллаж байгаа юм байна.
Өнгөрсөн оны хувьд “Эрдэнэт” үйлдвэр улсын төсвийн татварын орлогын 13 хувийг бүрдүүлсэн бол дотоодын нийт бүтээгдэхүүний 10-аад хувь, экспортын бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэсэн байна.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ