Монголбанк 446.3 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжааллаа

Монголбанк нэг долоо хоногтой 446.3 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувь ЖДХ-ээр арилжаалжээ. Ингэснээр өчигдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1144.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ