Зарим дүүрэгт орон сууцны үнэ харьцангуй буурчээ

Өнгөрсөн сарын байдлаар хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын төвийн долоон дүүргийн хэмжээнд нийт 38.3 мянган айлын шинэ орон сууцны 219 барилга баригдаж байгаа бөгөөд шинэ орон сууцны үнэ 11 дүгээр сард тогтвортой байсан гэж үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Master Properties” компаниас мэдээлжээ.

Шинэ барилгуудын метр квадратын зарласан дундаж үнэ 11 дүгээр сард өмнөх сараас нэг хувиар буурч, 2 сая 177 мянгад хүрсэн нь үнийн өсөлт харьцангуй саарч байгаа бөгөөд энэ нь Хан-Уул, Сүхбаатар болон Налайх дүүргүүдэд баригдаж байгаа шинэ орон сууцны үнэд хамаатай юм байна. Харин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт эсрэгээрээ үнэ өсчээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ