11 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно
Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийг хэрхэн олгох талаар иргэд, аж ахуйн нэгжийн саналыг өнгөрсөн сарын 21- нээс энэ сарын 1 хүртэл салбарын яаманд авсан байна. Энэ онд 166 иргэн, аж ахуйн нэгжид 11 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ жил жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгох зээлийн санхүүжилтийг өмнөх зээлийн эргэн төлөлт, Хөгжлийн банкнаас бүрдүүлжээ. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд банкинд тавих барьцаа хөрөнгө дутвал Зээлийн батлан даалтын санд хандах боломжтой юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ