“Invest Mongolia” Токиод болно

“Invest Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг “Фронтиер” компани ирэх сарын 11-нд Токио хотод зохион байгуулна. Уулзалтаар "Оюутолгой" төслийн дараагийн санхүүжилт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, Монголын ногоон эдийн засагт Япон улс хэрхэн хамтрах, "Эрдэнэс Тавантолгой" болон Монголын бусад компани Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх боломж, Монголын Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Уг хөрөнгө оруулагчдын чуулганд Хөрөнгийн биржийн дэд захирал Г.Маруул, "Бридж" группын гүйцэтгэх захирал Л.Даваажаргал, "Эм Си Эс Энержи" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, МУИС-ийн багш, судлаач Ч.Хашчулуун зэрэг төр, бизнесийн төлөөлөл оролцох юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ