Эдийн засаг өссөн ч эко системийн бүтээгдэхүүн доройтжээ

Монгол Улсын Ногоон хөгжлийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С. Оюун, НҮБ-ын Суурин зохицуулагч Сезин Синаноглу болон НҮБ-ын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Сайд нар оролцлоо.

Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга “Ногоон хөгжлийн үзэл баримтлалын талаар танилцууллаа. Дэлхийн өнөөгийн эдийн засгийн өсөлт нь байгалийн нөөц баялгийн их хэмжээний хомсдол, зардлаар бий болсон байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Сүүлийн 25 жилд дэлхийн улсуудын эдийн засаг дөрөв дахин өссөн ч эко системийн бүтээгдэхүүний 60 хувь нь доройтож, тогтвортой бусаар ашиглагджээ.

Манай улсын хувьд ч сүүлийн жилүү дэд байгалийн баялгийн ашиглалтад тулгуурлан эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгосон ч нөхөн сэргээлтэд зарцуулсан санхүүжилт хэтэрхий бага байгаа нь зүйлшгүй ногоон эдийн засаг руу шилжих шалтгаан болж байгаа юм. Ногоон хөгжлийн үзэл баримтлалын гол зорилго нь эко системийн доройтол, бохирдлыг багасгаснаар эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ ядуурлыг бууруулахад чиглэгдсэн. Хамгийн чухал нь хүний хөгжилд хөрөнгө оруулснаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах. Ядуурлыг бууруулах замаар нийгмийн тэгш байдал, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Манай улс байгалийн нөөцийн ашиглалтад тулгуурласан эдийн засагтай байгаа нь сул тал болж байна. Нийт хүн амын 33 хувь нь ажилладаг эдийн засгийн 15 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий байна. 1940-2008 оны судалгаагаар Монгол Улсын агаарын дундаж хэм дэлхийн дунджаас 3 дахин их буюу 2.14 хэмээр нэмэгдсэн байна. Манай эдийн засгийн 15 хувийг бүрдүүлдэг салбарт бас сул талтай гэсэн үг. Үүнээс гадна эрчим хүч нөөцийн хэрэглээний үр ашиг муутай, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон байгаа нь ногоон хөгжлийг бий болгоход тулгарч байгаа сөрөг асуудал юм.

Үүнээс гадна дэд бүтцийн дутуу төлөвлөлтөөс хамаарч зөвхөн нийслэлд гэхэд агаарын бохирдол, орчны бохирдлын асуудалхүнд байна. Өмнөх өдрүүдийн уулзалтуудаар ногоон хөгжил рүү шилжих нөөц бололцоо байгааг ярилцсан. НҮБ-ынсалбар байгууллагууд манай улсыг ногоон хөгжлөөр явах боломжийг үнэлж гаднаас дэмжлэг болж байна. Мөн манай газар нутгийн дийлэнх нь унаган төрхөөрөө байгаа нь урт удаан тогтвортой хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Уламжлагдаж ирсэн нүүдлийн соёл иргэншил, газар нутагтайгаа зохицон амьдрах нь бас нэг давуу тал болж байна. Үүнийгээ шинжлэх ухаан технологийн ололт амжилттай хослуулснаар ногоон хөгжлийг бий болгох бололцоо бидэнд байна гэж дүгнэж байгаа. Манай улс Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Жишээ татахад, Япон улсын эрчим хүчний хэрэгцээг 12 дахин нугалах хэмжээний нөөц бий. Энэ нь ногоон хөгжлийг бий болгох бас нэг боломж юм.

НҮБ-ын Суурин зохицуулагч Сезин Синаноглу хэлсэн үгэндээ “Одоо тулгарч байгаа асуудлууд сорилт гэхээсээ илүү боломж юм. Дэлхийн нийтийн хэмжээнд ногоон хөгжлийг яаж бодит ажил болгох вэ гэсэн загварыг Монгол Улс олон нийтэд харуулах боломж. Магадгүй Монгол Улс шинэ хөгжлийн замаар явах сонголтоо хийх цаг нь ирсэн байж болох юм. Ер нь ногоон эдийн засаг гэдэг маань аливаа сонголт хийхдээ ногооныг нь сонгох. Урт хугацааны үр дүнг заавал тооцоолж үзэхийг шаардаж байгаа юм” гээд өнөөдрийн хурлыг амжилттай боллоо хэмээн дүгнэв.

Монгол Улсыг ногоон хөгжил рүү шилжүүлэх эхний үе шат зургаан сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд судалгаа хийж нарийн төлөвлөлт хийнэ. Энэ ньзөвхөн БОНХЯ-ны хийх ажил биш. Салбар бүрийн, хувь хүний ч оролцоо чухал үүрэгтэй. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхайн яам, Хүн ам, хөгжлийн яам, Хөдөлмөрийн яамныүүрэг чухал. Эдгээр яамд нэгдэн хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг нарийвчлах шаардлагатай. Харин БОНХЯ манлайлж ажиллах үүрэгтэй юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ