468.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлжээ
Орон сууцны ипотекийн зээлээс 796.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16642 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 468.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 693 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 10582 иргэнд 613.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ