Төсөвт өртөг нь хоёр дахин нэмэгдсэн барилгын жагсаалт

УИХ-ын дарга З.Энхболд АТГ-т хандсан. Тэрээр улсын хэмжээнд олон жил он дамжин хэрэгжиж байгаа болон төсөвт өртөг нь нэмэгдсэн нэр бүхий 110 төслийг шалгуулахаар хандсан байна. Түүний гомдлын дагуу Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажлын хэсэг байгуулан шалгалт явуулжээ. Шалгалтаар илэрсэн зөрчил болох анхны батлагдсан төсвөө авсан атал 2014 оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулсан 16 төсөл болон шалгалтаар улсын комисс хүлээн авч ашиглалтад өгсөн боловч 2014 оны төсөвт дахин санхүүжилт авахаар тусгуулахаар зургаан төсөл илэрсэн талаар мэдээлсэн билээ.

Харин энэ удаад төсөвт өртгийн 90-ээс дээш хувийг санхүүжүүлж авсан боловч 2014 оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулахаар санал өгсөн 15, 2014 оны төсөвт тусгуулахаар ирүүлсэн санал нь анхны төсөвт өртгийн дүнгээс хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн 29 төсөл шалгалтын явцад илэрсэн байна.

2014 оны төсөвт суулгуулахаар ирүүлсэн дүн нь анхны төсөвт өртгийн дүнгээс хоёр дахин ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн төслүүдийг хүснэгтээр харуулъя.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ