“Чингис” бонд зээл биш өрийн жагсаалтад оржээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Чингис" бонд бол өр биш хэмээн мэдэгдэж байсан юм. Гэтэл Монголбанкнаас "Чингис" бондыг өр хэмээн зарлалаа. Төв банкны гаргасан тоон үзүүлэлтэд өнгөрсөн хоёрдугаар улирлын байдлаар Засгийн газрын өрийн хувьд 4.2 сая ам.долларт хүрчээ. Энэ 4.2 сая ам.долларт Засгийн газрын гадны орнуудаас хөнгөлөлттэй авсан урт хугацаат зээлүүдийн үлдэгдэл хоёр тэрбум төгрөг, түүнчлэн “Чингис” бондын мөнгө нэмэгдээд 4.2 сая ам.долларт хүрч байгаа гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ