"Евро-Азийн тээвэр, бүс нутгийн оролцоо" сэдэвт бага хурал болж байна

УИХ-иас санаачилан зохион байгуулж байгаа "Евро-Азийн тээвэр, бүс нутгийн оролцоо" сэдэвт олон улсын бага хурал үргэлжилж байна. Бүс нутгийн орнуудын Засгийн газрын болон томоохон хувийн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг урин оролцуулж, мэдээлэл, туршлага солилцох, цаашид бүс нутгийн хэмжээнд хэрхэн бодлогоо нэгтгэх талаар санал бодлоо хуваалцахад бага хурлын зорилго оршиж байгаа. Үүнтэй холбоотойгоор Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах УИХ-д суудалтай намуудын төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсгийг томилон ажиллуулж байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ