Оюутолгой компанийн ханш 40 хувиар буурчээ
"Оюутолгой" компанийн ханш буурсаар байна. Өнгөрсөн саруудад тасралтгүй унаж байсан “Оюутолгой” компанийн хувьцааны ханш оны эхэн үетэй харьцуулахад 40 орчим хувиар буурчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уг үнэт цаас Нью-Йоркийн хөрөнгийн биржид 4.80 ам.долларын ханштай байсан бөгөөд энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад нэг хувиар буурсан үзүүлэлт аж. Угтаа бол "Оюутолгой” төслийн нэгдүгээр үе шат дуусч, баяжмал бүтээгдэхүүний экспорт эхэлснээр тус компанийн хувьцааны ханшийг сэргэнэ хэмээн шинжээчид үзэж байсан. Гэвч шинжээчдийн үзэж байсанчлан ханш өссөнгүй. Энэ нь манай улсын уул уурхайн салбар энэ жилийн хувьд тогтворгүй, үйл ажиллагаа нь хэвийн бус байгаатай холбоотой байж магадгүй гэсэн таамгийг шинжээчид өгөөд байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ