Хүнсний гол нэрийн барааны үнэ өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар
Өнгөрсөн сарын 30-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар буурсан байв.
Махны дундаж үнэ: 2013 оны 10-р сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 2.1 хувь, ямааны махны үнэ 10.5 хувиар буурсан байв. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ 2.2 хувиар буурч, адууны махны үнэ өөрчлөлтгүй байлаа. 2013 оны 10-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6748 төгрөг, хонины цул мах 7246 төгрөг, үхрийн /ястай/ мах 7748 төгрөг, үхрийн цул мах 9446 төгрөг, ямааны мах 5450 төгрөг, адууны мах 6186 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 10-р сарын 30-ны байдлаар дээдийн дээд зэргийн савсласан гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан бөгөөд өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байв. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.6 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байлаа. 1-р зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байв. 2-р зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.2 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна...
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 10-р сарын 30-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 20.4 хувиар өсч өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байлаа.
Б. Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ