Оюу толгойн зэсийн баяжмал музейн үзмэр болов
Өмнийн говиос олборлож буй зэсийн баяжмал манай улсын түүх, соёл, байгаль орчны дурсгалт зүйлсийн их сан Үндэсний музейд бүртгэгдлээ.
Тиймээс Үндэсний бахархлын өдрийг угтан өнөөдөр зэсийн баяжмалын дээжээ Монголын Үндэсний музейн Геологи, ашигт малтмалын танхимд байрлуулж байна. Энэ ёслолд ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтэс, музейн удирдлага, Оюутолгойн төлөөлөгчид оролцож буй юм.
Зэсийн баяжмалын дээж музейн үзмэр болсноор Оюутолгойн уурхайд чухам ямар баяжмал үйлдвэрлэдгийг хүн ард, залуу үеийнхэн нүдээр үзэх боломжтой аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ