Ам.доллар төгрөгийн эсрэг 4.83 төгрөгөөр чангарлаа
Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг мөн л чангарч хаагдлаа. Ам.доллар төгрөгийн эсрэг 1714 төгрөг 20 мөнгөнөөс 1719 төгрөг 03 мөнгө хүрч 4 төгрөг 83 мөнгөөр чангарсан юм. Гэхдээ төгрөгийн эсрэг Иень, Фунт гэсэн ханшууд суларсан байна.
Ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан нь Евро төгрөгийн эсрэг чангарахад хүргэсэн байна. Евро төгрөгийн эсрэг 2361 төгрөг 65 мөнгөнөөс 2362 төгрөг 29 мөнгө хүрч 00 төгрөг 64 мөнгөөр суларлаа. Ийнхүү маш багаар суларсан нв Евро ам.долларын эсрэг чангарсанд байгаа юм. Тэгвэл дэлхийн валютын зах зээл дээр Японы иень ам.долларын эсрэг чангарснаар, Японы иень төгрөгийн эсрэг 17 төгрөг 58 мөнгөнөөс 17 төгрөг 49 мөнгө хүрч 9 мөнгөөр суларсан байна. Мөн ам.долларын эсрэг фунт чангарснаар Фунт төгрөгийн эсрэг 2759 төгрөг 18 мөнгөнөөс 2757 төгрөг 50 мөнгө хүрч 1 төгрөг 68 мөнгөөр чангарчээ. Харин БНХАУ-ын юань ам.доллартай адил 281 төгрөг 48 мөнгөнөөс 282 төгрөг 7 мөнгө хүрч 59 мөнгөөр төгрөгийн эсрэг чангарсан байна. Энэ долоо хоногт төгрөгийн эсрэг ам.доллар чангарч нээгдсэн нь гурав дахь өдрөө хадгалж чадлаа.
Харин дэлхийн валютын зах зээл дээр ам.доллар төгрөгийн эсрэг 1688 төгрөгөөс 1688 төгрөг 00 мөнгө хүрч хүрч 0.0 хувийн өөрчлөлтэй байсан. Нээлтийн ханш 1688 төгрөг 00 мөнгө бол дээд ханш 1714 төгрөг 3 мөнгө хүрч өслөө. Доод ханш 1688 төгрөг 00 мөнгө байж хэвээр хадгаллаа. Сүүлийн 5 өдрийн байдлаар ам.доллар төгрөгийн эсрэг +1.26 хувиар чангарсан бол оны эхнээс +22.76 хувиар чангарчээ. Харин өнгөрсөн оны мөн үеийнхээс +22.59 хувиар чангарсан байна.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ