“Арева” компани үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийдэг Францын “Арева” компани өрөм зоож эхэлжээ. Тэд “Зөөвч овоо” хэмээх ордынхоо ойролцоо уран хайх, олборлох зориулалттай зургаан өрөм зоосон байна.
Өмнө нь энэ компани өрөмдлөгө хийснээс болж малчин Д.Норсүрэнгийн 22 тугал хордож үхсэн тухай нутгийн иргэд мэдээлж байсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн томилсон мэргэжлийн багийнхан тугал хорогдсон шалтгаан уранаас биш селени гэх бодисоос үүдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан юм.
“Арева” компани 2008 онд Швейцарийн байгаль орчныг хамгаалах олон нийтийн “Greenpeace swiss” байгууллагаас “The Public Eye” буюу олон нийтийн нүд гэх шагналыг хүртэж байжээ. Энэ шагналыг байгаль орчныг сүйтгэдэг хамгийн ичгүүргүй байгууллагад олгодог байна.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ