Ирэх оны төсвийн зарлага орлогоосоо бас л давах нь
2014 оны улсын нэгдсэн төсвийн төсөлд нийт тэнцвэржүүлсэн орлого 6,865.0 тэрбум, зарлага 7,275.1 тэрбум төгрөг, нийт тэнцлийн алдагдал 410.1 тэрбум төгрөг байхаар тооцсон нь ДНБ-ий хоёр хувиас хэтрээгүй тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцжээ. Харин төсвийн нийт тэнцэлд улсын төсвийн алдагдал 917.4 тэрбум төгрөг байхаар тооцсон нь ДНБ-ий 4.47 хувьтай тэнцэж байгаа учраас ихээхэн эрсдэлтэй үзүүлэлт юм гэж Үндэсний аудитын газрын дүн шинжилгээнд онцолсон байна. Улсын төсвийн зарлагын тэлэлт, үүнээс үүдсэн алдагдлын хэмжээ нь улсын өрийн өсөлтөд нөлөөлнө гэжээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ