Гайхалтай хүн хөшөөнүүд

Испанийн Барселон хотноо гудамж бүрт л гайхалтай хөшөөтэй тааралдаж болно. Гэхдээ тэдгээр хөшөөнүүд нь бүгд хүн юм. Тусгай будаг ашиглан дүрээ хувиргаж, дүрдээ таарсан хувцас хэрэглэлүүд өмсөж хүмүүстэй зургаа авхуулдаг.

Жуулчид ихтэй улиралд эдгээр хүн хөшөөнүүд багагүй мөнгө олдог гэнэ. Гэхдээ бүтэн өдөржин байрнаасаа ч хөдлөлгүй хөшөө болж зогсно гэдэг хүндхэн л ажил. Ер нь амар олддог мөнгө гэж юу байхав дээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ