Сургуулийн автобусны тусгай маршруттай боллоо

Улаанбаатар хотын Авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдсэн автобустай болгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байна.

Гэхдээ хүүхдийн автобусны хүрэлцээ хангалтгүй байгаа учраас Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргалаа. Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан судалгааны дагуу эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэх маршрут гаргаж, туршилтаар явуулж эхэллээ.

Автобус нь 200 төгрөгөөр зөвхөн сурагчдыг тээвэрлэх бөгөөд Нарангийн голын автобусны буудлаас 07:00 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 102 дугаар сургууль, 42 дугаар сургууль, 65 дугаар сургуулийн сурагчдыг хүргээд 62 дугаар сургууль дээр 07:50 цагт ирэх юм. Цаашид Бэлх, Сэлх, Нисэхийн хүүхдүүдийг тээвэрлэх тусгай автобусны маршрут зохиож, сурагчдыг тээвэрлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин