Үүрийн 03:30 цагаас эхлэн цас цэвэрлэжээ
Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас Улаанбаатар хотын автозамд үүссэн хальтиргаа гулгаа арилгах талаар хэрхэн ажиллаж байгааг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн дарга Д.Энхсайханаас тодруулахад: "Урьд шөнө Улаанбаатар хотод 02:45 минутанд цас орж эхэлсэн. Бид шөнийн 03:30 цагаас хальтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. Цас орсноос эхлээд осол их гардаг зам, уулзварууд болон "Нарны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага тойруу”, "Нарны гүүр" гэсэн маршрутаар давс бодис цацаж байгаа юм. Мөн Морингийн даваа, Айдсын даваа, 22-ын товчоо чиглэлийн замд цас хайлуулах бодис давсыг цацах ажил үргэлжилж байна. 10 цагийн байдлаар нийт 40 тонн цас хайлуулах бодис цацсан бөгөөд цаашид автозамын хальтиргаа гулгааг арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд буюу 800 тонн нөөцтэй байна" гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ