СиЛо хүчингийн хэрэг үйлдээгүй

“The Voice” шоуны шүүгч СиЛо Грийн өнгөрсөн оны долдугаар сард уралдаад оролцогч эмэгтэйд сэрэл хөдөлгөгч эм уулгаж, хүчирхийлэхийг завдсан болон мансууруулах бодис хэрэглэсэн гэх шалтгаанаар шүүхэд дуудагдаад байгаа. Харин түүний өмгөөлөгч нь түүнийг хүчингийн хэрэг үйлдээгүй хэмээн ам бардам хэлж байсан юм.

Харин СиЛо Грийн өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэн хэрэгт дахин шалгалт хийхийг шаардсан байна. Түүний өмгөөлөгчийн хүчин чармайлтаар тэрбээр 30 мянган долларын батлан даалтад гарахаар болжээ. Лос Анжелосын шүүхээс түүний гэм буруутай нь батлагдвал дөрвөн жилийн хорих ял оноохоор төлөвлөчихөөд байгаа.

Өдгөө 39 настай реппэрийн хөгжмийн ерцөнц дэх карьераа ойролцоогоор таван жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд энэ хугацаанд таван удаа "Грэмми" шагнал хүртсэн юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ