Сирийн босогчдын нөлөө бүхий удирдагч алагджээ

Сирийн босогчдын удирдагч Дераа хотод Засгийн газрын цэргүүдтэй тулалдаж байхдаа алагдсан хэмээн BBC мэдээлж байна. Яассир аль-Аббоуд нь өмнө нь Сирийн армид хүчин зүтгэж явсан гэнэ. Гэвч тэрээр босогчдыг толгойлох болсноороо Засгийн газрын зэвсэгт хүчнээс уравсан хэмээн түүнийг гэмт хэрэгтэн гэх болсон аж.

Яассир аль-Аббоуд ньФаллужа-Хоран бригадын толгойлдог байсан юм. Түүнийг нэлээд нөлөө бүхий толгойлогч байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Засгийн газрын цэргүүд Дамаскийн өмнөд хэсэгт болоод Дераа хотуудад маш хүчтэй цохилт өгсөн. Босогчдын толгойлогч энэ үед амь үрэгдсэн байна. Энэ ширүүхэн тулааны дараагаар босогчид Хама хотод ачааны машин дэлбэлсэн юм. Энэ мэтчилэнгээр иргэний дайнд хоёр жилийн дотор 100 мянга гаруй хүн амь насаа алдаж хоёр сая орчим энгийн иргэд гадаад улсууд руу дүрвээд байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ