СЭЗДС-ийн захирал хутганы асуудлаасаа болж ажлаа өглөө
Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн удирдах зөвлөл хуралдаж, сургуулийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцжээ. Хурлаар сургуулийнхаа гүйцэтгэх захирал Д.Батжаргалыг ажлаас нь чөлөөлсөн байна. Харин шинэ захирлаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал, СЭЗДС-ийн зөвлөх профессороор ажиллаж байсан Ц.Даваадоржийг томилжээ.
Д.Батжаргал нь өнгөрсөн есдүгээр сарын эхээр амралтын газрын ажилчдыг согтуугаар хутга барин дайрч, "Би та нар руу харин ч үнэтэй хутга шидэж байна шүү" хэмээн танхайрснаасаа болж ийнхүү ажлаасаа чөлөөлөгдлөө.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ