Мексикийн эрэгт хар салхи тулж ирлээ
Рэймонд нэртэй хар салхи Мексикийн эрэг хэсэгт хүчтэгуурч байна. АНУ-ынхар салхи судлалын төвийн мэдээлж буйгаар тус хар шуурганы хүч улам нэмэгдсээр хоёрдугаар түвшинд хүрээд байгаа бөгөөд ойрын хоёр хоногт Мексикийг бүхэлд нь нөмөрнө гэж мэдээлж байгаа юм.
Одоогийн байдлаар Рэймонд далайн шуурганы салхины хүч 250 км/цагт хүрч нэмэгдэн, дайрсан газрууддаа 15 см хүртэлх хэмжээний хур тунадас оруад байгаа аж. Түүнчлэн Мексикийн Засгийн газраас хүчтэй далайн шуурганы бүс дэх өмнөд хэсгийн Чьяпас мужаас баруун хэсгийн Жалиско хүртэлх бүс нутагт түгшүүр зарлан, шаардлагатай нөхцөлд иргэдийг даруй нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ