Хөнгөвчлөх эмчилгээний өрөөг нь тохижуулжээ

Хавдартай хүмүүсийн эмчилээг үе шатаас нь хамруулан хийдэг. Хүндэрсэн үед нь хөнгөвчлөх эмчилгээнд оруулдаг арга гарсан. Ийм эмчилгээ хийдэг өрөө ХСҮТ-д байдаг юм байна. Түүнийг нь саяхан нэгэн гэр бүлийнхэн тохижуулж өгчээ. ХСҮТ-ийн энэхүү өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан Н.Цэнд-Аюуш гэдэг хүний гэр бүл, үр хүүхдүүд дурсгалд нь зориулан “Даймонд” компанийн ивээлээр тийнхүү засаж, буян үйлджээ. Хувь хүн эмнэлгийн өрөө, тасалгаа иж бүрэн тохижуулсан бараг анхны тохиолдол бололтой.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ