Эмэгтэй сагсчид ур чадвараа сорино

Байгуулагдаад удаагүй Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн холбооноос нэгэн тэмцээн зохиох боллоо. Энэ сарын 28-аас ирэх сарын 3-нд Спортын төв ордонд болох тоглолтын нэр “Цомын төлөө” юм. Тэд “Спрайт лиг”-ийн дүрмээр өрсөлдөх юм байна. Тэмцээний үеэр холбооны хурлаа хийж, шинэ удирдлагаа сонгохоо мэдэгдэв. Холбоотой болсноор эмэгтэй сагсан бөмбөгчдийн ур чадвар өснө гэж мэргэжилтнүүд үзжээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ