Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ. Тэрбээр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар 26-ны өдөр хүртэл айлчлал хийх юм. Ерөнхий сайд Бээжин хотноо хэд хэдэн томоохон уулзалтад оролцож, Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн гэрээний дунд ба урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах юм.
Энэ айлчлалын үеэр авто зам, төмөр замын асуудал болон цаашид бүтээн байгуулалтын салбарт хамтарч ажиллах талаар хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ