Ц.Нямдорж гишүүн МАН-ын даргын өрсөлдөөнөөс өөрийн хүсэлтээр нэрээ татжээ

Ардын нам ирэх ням гарагт буюу энэ сарын 27-нд Их хурлаа хийнэ. Энэ их хурлаараа намынхаа даргыг сонгоно. Ардын намын дарга болно гэдэг маш том албан тушаал.

Тиймдээ чАрдын намын даргын суудал нам доторх өрсөлдөөнийг бий болгосон нь лавтай. Хэвлэл мэдээллээр М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж нарын нэрийг бичиж байгаа. Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр бол заалнаас Шинэчлэлийн хорооны удирдах зөвлөлийн дарга Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэх.

Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр гар, сэтгэл цэвэр хэмээн нэр дэвшиж байсан бөгөөд энэ удаад ч нэр цэвэр гэх шалтгаанаар заалнаас нэр дэвшүүлэх бололтой.

Харин Т.Аюурсайхны хувьд залуу хүн, хоёрдугаарт намын шинэчлэлийн талаар дуугарч эхэлсэн залуусын нэг учраас намын даргад өрсөлдүүлж бүр болохгүй боллоо гэхэд Удирдах ямар нэг албан тушаалд очих нь тодорхой байгаа юм.

Мөн намын даргад өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч гэж яригдаж байсан Ц.Нямдорж гишүүн өөрийн хүсэлтээр нэрээ татжээ. Тэрбээр санал хуваах шаардлага байхгүй гэж үзсэн бололтой.

www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ