Д.Тэрбишдагва ослын буулт хийсэн Ми-8-аа хаяад загас агнасан захирлуудыг хаацайлж, нисгэгч нарыг нь яагаад баривчлуулав

Нисдэг тэргээр бизнесийн боссууд, улс төрийн томчууд нь нисээд л, ан агнаад л, нисдэг тэрэг нь сүйрээд л, ослын буулт хийгээд л,хуулийнханхаацайлаад л... Гунигтай атлаа, инээдтэй үйл хэргүүд хөвөрсөөр.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэдэг газарт саяхан А-Jet компанийн JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэг ослын буулт хийжээ. Нисэх багийнхнаас гадна уг нисдэг тэргэнд долоон хүн сууж явжээ. Тэд цөмөөрөө ан хийх зорилготой байж. Нисдэг тэрэг нь ослын буулт хийсэн ч хашрууд ангийнхаа мөрөөр алга болж өгчээ. Харин хөөрхий муусайн нисэгчид нь хот руу орж ирээд шууд цагдаагийн байгууллагад учраа хэлэхээр харайцгаажээ. Азаар хүний амь эрсдээгүй, хүнд хөнгөн ямар нэгэн гэмтэл учраагүй тул нисэх багийнхан харин ч ам бардам байсан бололтой. Гэхдээ л хэт нам өндөрт ороод хүчтэй салхинд цохиулж, шидэгдэн байж ослын буулт хийсэн нь яалт ч үгүй ноцтой явдал байв. Гэхдээ 2001, 2007 онуудад тохиосон нисдэг тэрэгний томоохон осол, сүйрлийн дэргэд энэ удаагийн ослын буулт ньюу ч биш гэх хүн ч тааралдана. Хүний амь эрсдээгүй болохоор зарим нь ингэж уужим сэтгэлээр асуудалд хандаж байгаа байлгүй дээ. Түүнээс биш нисэх багийнхныг цагдаагийнхан баривчилж хорьсон, өнөөх хамт сууж яваад нисдэг тэрэг осолдсоны дараа загас агнаад алга болсон эдгээдүүдийн санаа сэдэл, үйлдэл зэргийг харахаар ёстой зэвүү хүрмээр байгаа юм.

Ми-8 нисдэг тэрэгний нисэх багийн гурван хүнээс бусад нь хэн хэн байв. Осол болсноос хойшхи хэд хоногт тэдний нэрс тодорхой бус байлаа. Харин өнгөрөгч баасан гаригаас бүрэн тодров. Хэргийн газарт Онцгой байдлынхан болоод цагдаагийнхан очоогүй тул “найзууд” олон нийтэд нэрээ зарлалгүй бултах санаатай байсан болов уу. Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва хэлэхдээ “Нисдэг тэргэнд явж байсан зорчигч болон нисэгчид ямар нэг гэмтэл бэртэл аваагүй. Тийм учраас онцгой байдлынхан, цагдаа нарыг тэнд очих шаардлагагүй гэж үзсэн” гэжээ. Юу гэсэн үг вэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин