Туршилтад орох гэж байсан 200 нохойг суллав

Бразилийн Сан-Пауло мужийн амьтдын эрхийг хамгаалагчид тус мужийн нэгэн судалгааны лабораторид эмнэлгийн туршилт хийхээр бэлдсэн 200 орчим нохойг суллажээ. Тэдгээр хүмүүс жагсаалыг эхлүүлэхдээ амьтад суллах зорилготой эхлүүлээгүй ч байдал хурцадсаны улмаас нохдыг суллахад хүрсэн байна.

Туршилтад орохоор зэхэгдээд байсан ноход бигль үүлдрийнх байсан бөгөөд аймшигтай байдалд байсан гэж амьтны эрх хамгаалагчид хэлжээ. Лабораторийн удирдлагууд харин энэ үйлдлийг буруушааж байгаа бөгөөд хүн төрөлхтний эсрэг үйлдэл хэмээн үзэж байгаа гэнэ.Эрдэмтэд шинэ эм тариа гаргаж авах, эмчилгээний шинэ арга технологи судлах, суралцахын тулдцагаан хулгана, усан гахай, хонь, бич гэх мэт амьтдад туршилт хийдэг. Ингэж байж хүмүүсийн амь насыг аврах эм бэлдмэл гарган авдаг тухайгаа ярьжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ