Эрүүл мэндээсээ болж олон залуу цэргийн албанаас чөлөөлөгджээ
Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуусын 94 хувьд нь зарлан дуудах хуудас хүргүүлж, аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг болон Налайх, Багахангай дүүргүүдэд цэрэг татлагын ажил явагдаж өндөрлөлөө.
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан залуусын нэлээд хувь нь чихний хэнгэрэг цоорхой, сонсголын эрхтний байдлаас цэргээс чөлөөлөгдсөн гэнэ.
Энэ нь ханиад, томуу зэрэг амьсгалын дээд замын өвчнөө гүйцэд сайн эмчлүүлэлгүй даамжирснаас үүдэлтэй бөгөөд хэнгэрэг нөхөх мэс ажилбар нь гурав дахь шатны улсын эмнэлэг болон хувийн эмнэлэгт 350-450 мянган төгрөгийн төлбөртэй байдгаас залуус тэр бүр зорьж очиж эмчлүүлдэггүйгээс ийнхүү хүсч зорьсон цэргийн албандаа тэнцэлгүй үлдэх харамсалтай тохиолдол гарч байгаа юм хэмээн эмч нар үзжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ