Олимпийн бамбар хойд туйлд дүрэлзэнэ

Олимпийн бамбарын буухиа Мурманск мужаар дамжин цааш үргэлжилж байна. Оросын "Ялалтын 50 жил"-ийн ойд зориулагдан хийгдсэн мөс хагалагч онгоц олимпийн бамбарыг Хойд туйлд хүргэхээр болов.

Олимпийн бамбарыг Хойд туйлд хүргэх явдал нь Оросын хойд нутгийн үзэсгэлэнт байгалийг дэлхийд үзүүлэх зорилготой.

Бамбарыг зөөж буй онгоц ирэх долоо хоног гэхэд туйлд хүрнэ. Арктикийн зөвлөлийн гишүүн найман орны 11 төлөөлөгч бамбарыг дагаж яваа юм. Экспедицийн гишүүд энэ сарын 30-нд Мурманскд буцаж ирнэ. Олимпийн бамбарыг хөлөг онгоцны тусгай өрөөнд хадгалжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ