Д.Пүрэвдорж агсан хөшөөтэй боллоо

Төрийн шагналт, Ардын уран зохиолч,яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн хөшөө Өвөрхангай аймагт сүндэрлэлээ. Хөшөөг төрийн шагналт, УГЗ, барималч Л.Болд урласан бөгөөд тус аймгийн Хүүхдийн төлөө төвийн урд талын цэцэрлэгт хүрээлэнг түүний нэрэмжит болгосон байна.

Түүний мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Пүдо” сан түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сэрэг дүрийг нь босгосон нь энэ аж.

Монголын уран зохиолын нэгэн үеийн алдартай төлөөлөгчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн төрсөн нутагт нь босч, нээлтэд нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат, СГЗ яруу найрагч Д.Цоодол тэргүүтэй зохиолчид хүрэлцэн ирсэн байна.

Б. Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ