Каддафигийн эхнэр нөхрийнх нь цогцсыг эргүүлж өгөхийг хүсэн захиа илгээжээ

Ливийн ерөнхийлөгч агсан Муаммар Каддафийн бэлэвсэн гэргий Сафия Фаркаш ханийнхаа амиа алдсаны хоёр жилийн ойг тохиолдуулан НҮБ-д хандан нөхрийнхөө цогцсыг гэр бүлд нь олгохыг хүссэн захидал илгээжээ.

Захидалдаа тэрээр "Ханийнхаа болон хүү, тэдний хамтран зүтгэгчдийн нас барсны хоёр дахь жилийн дурсгалд, миний дуу хоолой, цөллөгөд байгаа гэргий, эх хүний хувьд дэлхий нийтэд хүрнэ хэмээннайдаж байна. Тэдний цогцосыг ч болов гэр бүлд нь өгч болохгүй гэж үү" хэмээн бичжээ. Өнгөрсөн жил Сафия НҮБ-д хандан нөхрийнхөө үхлийг дахин мөрдөж, шинжилгээ хийж өгөхийг хүcч байсан.

Ливийн тэргүүн Муаммар Каддафи 2011 оны 10 сарын 20-нд Ливийн өмнөдөд орших Сирт хотын төлөө тулалдаанд ялагдсаны дараа зэрлэгээр алагдсан. Тэрбээр Ливи улсыг 40 жил удирдсан нэгэн байсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ