Одон орон судлаачдын тухай кино “Box Office”-ийг дахиад тэргүүлжээ
“Gravity” кино өнгөрсөн долоо хоногт 31 сая ам.долларын ашиг олсноор гурав дахь долоо хоногтоо “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. АНУ-ын “Warner Bros” кино компанийн ээлжит дэлгэцийн бүтээл болох энэ кинонд Оскарын шагналт жүжигчин Жорж Клуни, Сандра Баллок нар гол дүр бүтээсэн юм.
Задгай сансарт ажиллаж буй хоёр одон орон судлаачийн талаар гардаг “Gravity”-ийн гол дүрийг нь бүтээсэн Сандра Баллок болон найруулагч Альфонсо Куарон нар энэхүү бүтээлээрээ кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа гэнэ. Сонирхуулахад кино энэ сарын 4-нд анх нээлтээ хийснээс хойш 170.6 сая ам.долларын ашиг олжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ