Ажилчдаа "Монгол хүүхэн олж ир" гэж хөөдөг байжээ

Өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэн Ч.Мөнхцэцэг мэдээлэл хийлээ. Монгол улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсын барилгын компаниуд Монгол улсын хуулийг дагаж мөрддөггүй, ажилчдын эрүүл мэнд амь насыг хохироосоор байгаа талаар тэр ярьсан юм. Учир нь түүний нөхөр болох В.Батсүх, хүү Б.Очгэрэл нар нь “Тод чоно” барилгын компанийн эзэд болох Хятад улсын Жу Зиан мужийн иргэн Сун Жи Хуа, Цай Зун Ши нарын хариуцлаггүй үйл ажиллагаа, хүнлэг сэтгэлгүйн улмаас эрүүл мэндээрээ хохирчээ.

Түүний нөхөр болох В.Батсүх тус компанид орчуулагч хийж байгаад өнгөрсөн есдүгээр сард эрүүл мэнд нь ажил хийхэд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар ажлаасаа халагджээ. Гэтэл аавыг нь хорт хавдар туссан гэдгийг мэдсэн компанийн захиралууд болох Сун Жи Хуа, Цай Зун Ши нар хүүг нь мөн ямар ч шалтгаангүйгээр ажлаас нь халж орхиж ээ. Түүний хүү нь мөн л ходоод нь цоорох шатандаа орсон байжээ.

Учир нь энэ хятад компани шөнийн цагаар “Дотно сэтгэл” гэдэг 300 төгрөгийн үнэтэй бэлэн гоймон өгч өдөр нь хаягдал бүтээгдэхүүнээр хийсэн хоол ажилчиддаа өгдөг байжээ. Мөн хятад ажилчдаас нь 2-3 хүн зуны гурван сар ажиллаад л ходоод нь цоорч нутаг буцдаг байсан байна.

Тэр ч бүү хэл “Монгол хүүхэн олж ир. Тэгэхгүй бол ажлаас чинь хална” хэмээн ажилчдаа дарамталдаг байсан гэх.

Мөн тэрээр тус компанийг авилгалд идэгдсэн гэж баримт дэлгэсэн юм. түүнд утсан дээр бичсэн нотлох баримт ч байгаа бөгөөд энэ компанийн авилгын хэргийг шалгуулахад нөхөр, хүү хоёр нь бүх талаар мэдээлэл өгөхөд бэлэн гэсэн юм.“Тод чоно” компанийн барилга барьж буй газар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хамаардаг. Тэгээд хорооных нь Засаг дарга энэ оны наймдугаар сарын 26-ны өдөр “Тод чоно” компанийг шалгаж өгөөч ээ гэдэг хүсэлтийг дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлжээ. Улмаар Мэргэжлийн хяналтын хэлтсээс ажлыг нь зогсоож, 74 хятад ажилчных нь бичиг баримтыг хурааж, Монгол ажилчдынх нь Нийгмийн даатгал,Эрүүл мэндийн даатгал, Хөдөлмөрийн гэрээг шалгасан байна. Гэтэл ажил нь зогсонгуут сандрахдаа Мэргэжлийн хяналтынханд авлига өгөх боломж бололцоог хайж, хоёр байцаагчид авлига өгч үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Мөн тэрээр “Монголд орж ирж үйл ажиллагаа явуулснаасаа хойш нэг ч удаа татвар төлж байгаагүй хэрнээ баримтаар баахан мөнгө төлсөн гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ хуурамч тайланг нь Сүхбаатар дүүргийн Татварын байцаагч н.Жавзандулам гэдэг хүн гаргаж өгдөг юм билээ” хэмээсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин