Манангаас болж Хятадад сургуулиуд хаагджээ

Хятадын зүүн хойд хэсэгт өтгөн усан манан тогтсоноос сургуулиудыг хааж, хурдны зам болон нислэгүүдийг цуцалжээ.

Жилин болон Лиаонин аймагт хэт өтгөн манангаас болжхотын амьдрал зогсоход хүрээд байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн Харбин болон Ичун, Дачин, Суихау, Жиамуши, Читахи хотуудад ч мөн байдал хүндхэн байгаа. Тэдгээр хотуудад сүүлийн 24 цагийнтурш 100 метрийн цаадах зүйлс ч харагдахгүй байгаа юм. Зарим хотуудад бүр 50 метрийн цаадах зүйлс ч харагдахгүй байгаа гэнэ.

Харбин хотын нисэх онгоцны буудал ажиллахгүй болсон нь бусад хотуудын онгоцны буудлын ачааллыг нэмэгдүүлж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ