“Sweetymotion” Буриадад тоглоно
“Sweetymotion” хамтлаг ирэх сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н.Бестужевийн нэрэмжит драмын театрт тоглолтоо хийх гэж байна. Мөн 19-нд нь Барууны болон Монголын хөгжмийн талаар лекц уншиж, хичээл заах гэнэ.
Тус хамтлагийнхан 2001 онд Буриадын “Цагаан сар” уралдаанд түрүүлэн, гран при шагнал хүртэж байсан юм. Буриадын хэвлэлээр "Чинбаа бол Америкт дэлхийн хэмжээний ододтой хамтран тоглож байсан хүн. “Чингис хаан” киноны хөгжмийг бичсэн алдартай хөгжмийн зохиолч” хэмээн бичсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ