Хятадын хил дээр саатсан зэсийн баяжмал гацаанаас гарав
Оюутлгойгоос гарч буй зэсийн баяжмал тун удахгүй Хятадын үйлдвэрүүдэд хүрч эхлэх нь хэмээн "Мetalbulletin.com"-д нийтэлжээ. Өнгөрсөн долдугаар сараас хойш Хятадын гааль дээр гацаад байсан зэсийн түхий эдийг хоёр тал харилцан тохиролцож чадсаны үндсэн дээр цааш үйлдвэрүүд рүү нь нийлүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Өнөөдрийн байдлаар хил дээр 38 мянган тонн зэсийн баяжмалын хуримтлал үүсээд байгаа.
Эх сурвалжид нийтэлснээр хуримтлагдаад байгаа уг баяжмалыг үндсэн хоёр хайлах үйлвэр рүү явуулахаар болжээ. Ингэснээр Оюутолгойн зэсийн баяжмал бүрэнутгаараа эдийн засгийн эргэлтэд орж эхэллээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ