“Энержи Ресурс”-ийн үйл ажиллагаа зогсож магадгүй нь
"Энержи ресурс”-ийнхэн ирэх долоо хоногоос Ухаа худагийн нүүрсний уурхайгаа зогсоож магадгүй гэнэ. Учир нь манай улсын нүүрсний салбарт үүсээд байгаа хүндрэл мөн л нөлөөллөсөн бололтой. Өнгөрсөн хавар эхэлсэн энэхүү хүндрэлээс үүдэн МАК, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг нүүрсний хамгийн том экспортлогч компаниуд мөн л зогсонги байдалд ороод байсан юм. Манай улсын хувьд нүүрсний экспортын орлого улсын төсвийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг.
“Энержи ресурс”-ийн хувьд хямрал нүүрлэсэн өнгөрсөн онд гэхэд улсын төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2600 гаруй ажилтантай, туслан гүйцэтгэгч болон гэрээт компаниудаа оролцуулаад нийт 10000 гаруй хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангадаг байсан. Хэрвээ үйл ажиллагаа нь зогсвол улс орны эдийн засаг хийгээд олон мянган өрхийн амьдрал, амьжиргаанд хүндрэл үүсгэж мэдэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ