489.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009 оноос энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл 5549 аж ахуй нэгж, байгууллага иргэдийн төсөлд 489,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.Уг зээл нь 5 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй бөгөөд эхний жилд үндсэн зээлийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөн зөвхөн хүүг төлж харин хоёр дахь жилээс үндсэн зээлээ төлдөг хөнгөлөлттэй нөхцөлтэй юм.
Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон 50 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 11 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төсөл шалгаруулалт зарлаад байгаа юм байна. Төслийг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хүлээн авах юм байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ