Оюутолгой компани 160.5 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ

Оюутолгойн уурхай энэ оны гуравдугаар улиралд 110.3 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний есөн сарын байдлаар 160.5 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд буй аж. Өнгөрсөн улирлаас баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа эрчимжүүлж, одоогоор өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа аж. Гэвч бүтээгдэхүүний хэмжээ өсч байгаа ч Монголын зэсийн баяжмал Хятадын хил дээр саатсаар байгаа гэнэ. Өнгөрсөн сарын 18-ны байдлаар Хятадын гаалийн агуулахад 38000 тонн баяжмал хадгалагдаж буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ