"Рио Тинто"-гийн зэсийн группийнхэн Монголд ирэв
Оюутолгой компанийн Хувь нийлүүлэгчдийн уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэхүү уулзалтад “Rio Tinto”-гийн Зэсийн группэд хариуцлагатай алба хашдаг эрхмүүд хүрэлцэн ирсэн байна.
Улаанбаатар дахь уулзалтаар Оюутолгой төслийн нэгдүгээр шатны санхүүжилт хэтэрсэн болон далд уурхайн санхүүжилтийн нөхцөл гээд 15 асуудал хэлэлцэх бололтой. Хоёр талын ойлголтын зөрүүг арилгах, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилготой гурван Ажлын хэсэг энэ сарын 7-ноос ажиллаж эхлээд байгаа. “Rio Tinto” болон Монголын Засгийн газар нэгдсэн шийдэлд хүрэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна гэдгийг “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гиш үүд мэдэгдээд буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ