"Рио Тинто" группын төлөөлөгчид өнөөдөр ирнэ

Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал энэ долоо хоногт болно. Үүнтэй холбогдуулан "Рио Тинто" группын төлөөлөгчид хоёр дахь шатны хэлэлцээрт оролцохоор өнөөдөр Улаанбаатарт ирэх аж. Эхний уулзалт Лондонд болж Монголын талын ТУЗ-ын гишүүд болох Ч.Отгочулуу, Г.Тэмүүлэн, Да.Ганболд нар оролцсон. Хоёр тал нийт 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 15-ыг нь шийдсэн. Тиймээс энэ уулзалтаар үлдсэн 15 асуудлыг хэлэлцэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ