"Магнай трейд” АИ 92 бинзенийхээ үнийг буулгажээ
Өнгөрөгч сарын сүүлээр “Магнай трейд”, "Шунхлай” зэрэг нефть импортлогч компаниудАИ 92 бинзенийхээ үнийг 50 төгрөгөөр нэмээд байсан. Тэгвэл дээрх компаниуд нэмэгдсэн 50 төгрөгөө буцаан буулгаж АИ 92 шатахуунаа 1620 төгрөгөөр борлуулж эхэлжээ.
Үүнийг дээрх компаниуд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөрт” хамрагдсан мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үнэ нэмсэн асуудлаар албан тоот хүргээлээд байсан зэрэгтэй холбон тайлбарлах хүмүүс ч байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ