Оюутолгойн хэлэлцээр өнөөдөр үргэлжилнэ

Оюутолгойн ТУЗ-ын гишүүд өнгөрсөн сарын 23-27-нд Лондон хотноо очиж хэлэлцээр хийсэн. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд 30 асуудлын 15-д нэгдсэн ойлголцолд хүрсэн учраас тулгамдсан асуудлынхаа тоог хоёр дахин буюу бууруулж 50 хувийн амжилттайгаар ирсэн.
Харин өнөөдөр хоёр талын хэлэлцээр Улаанбаатар хотноо үргэлжлэх аж.
Хоёр дахь удаагийн хэлэлцээрийн дүнд үүсээд буй гурван том зангилаа асуудлыг шийдвэрлэх болно гэдгээ ТУЗ-ийн гишүүд хэлсэн. Үүнд:
-Зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах. Монголын болон хөрөнгө оруулагч нарын зүгээс хөрөнгө оруулалтын зардалд аудит оруулсан байгаа. Өнөөдрөөс эхлэн хоёр тал шалгалтын хариугаа нэгбүрчлэн тулгаж зөвшилцөх юм байна.
-ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголын эрх бүхий байгууллагад танилцуулах, бүртгэх
-Төслийн нэмэлт санхүүжилтийн нөхцлүүдийг нарийвчлан судлах
Хоёр талын хэлэлцээр ажлын хэсгийн уулзалтуудын талаархи мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх болно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ